Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаар бол А.Гансүхийн шүүх хурал тун удахгүй товлогдоно

 

- А.Гансүхийн хэрэгт Прокуророос ямар яллах дүгнэлт хийсэн бэ-

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг шалгах  АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан.  Сайд асан А.Гансүхийн хэргийг өнгөрөгч оны сүүлчээр Прокурорт шилжүүлсэн тухай мэдээлж байв. Харин прокурор энэ хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлээд буй.  Гэвч  шүүх хурал одоогоор товлогдоогүй байгаа. Үүний шалтгаан нь анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцаж үзээд шүүх хурлыг хийхгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан юм. Шүүх энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийх хэрэгтэй гэж үзжээ. Гэсэн хэдий ч Прокурор хариу эсэргүүцэл явуулсан тул шүүх энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр товлосон гэх мэдээлэл байгаа юм. Шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаар бол А.Гансүхийн шүүх хурал тун удахгүй товлогдоно гэсэн үг. А.Гансүхийн шүүх хуралтай хамт яригдаж таарах хүн бол өдгөөгийн нэр дэвшигч Х.Баттулга гэдэг нь тодорхой.  Харин тэднийг юуны учир ингэж шалгах болов гэдгийг эрогэн саная.

Зам, тээврийн яамны сайд асан А.Гансүх болон УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарын хүмүүсийг  өнгөрөгч оны долоодугаар сарын сүүлчээр хууль цагдаагийн байгууллага сэжигтнээр татаж шалгаж эхэлсэн. Тухайн үед энэ тухай Улсын Ерөнхий Прокурорын газрын эрх бүхий хүмүүс хэвлэлийнхэнд мэдээлж байв.  Энэ талаар АТГ-ын нэгэн эх сурвалж "Монголын төмөр зам”-аас онц их хэмжээний мөнгө завшсан хэргээр анх Б.Батзаяа, Өмнөд Солонгосын "Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг 2015 оны аравдугаар сарын 30-нд баривчилсан. Мөн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн хөрөнгөөс онц их хэмжээгээр залилсан, завшсан, Хонгконгоор дамжуулан угаасан байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нарыг шалгасан хэмээн мэдээлж байв. Тэгэхээр хэргийн учиг эндээс гарч байна. Харин энэ хэргийн гол хамсаатан гэж сэжиглэгдэж байгаа "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нар гадаадад зугатан гарсан тул  холбогдох үйлдлийг тусгаарлаад байгаа  гэх мэдээлэл бий.  

А.Гансүхийг анх улстөрд уруу татсан хүн нь З.Энхболд бөгөөд тэрбээр ТӨХ-ны дарга байхдаа Хуулийн хэлтсийн даргаараа ажиллуулж байжээ. Хожим нь  2008 оны сонгуулийн дараа хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулахад тэр улстөрийн томилгоогоор Зам тээвэр, Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллажээ. Тэр үед Х.Баттулга тус яамыг тэргүүлж байсан бөгөөд энэ үеэс л тэр хоёр дотносож, аливаад ганзага нийлэх болсон гэдэг.  А.Гансүхийг Х.Баттулгын "гарын хүн” гэж тодотгодог.

Яг  энэ үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгыг хятад, солонгосчуудтай нууц гэрээ хийсэн гэсэн асуудал хэсэг хугацаанд хүчтэй яригдаж байсныг санаж байгаа байх. Тодруулбал, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замыг барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонгконгод үүсгэн байгуулсан "Море” компанид хууль бусаар эрх олгох нууц гэрээг 2011 онд байгуулсан гэгддэг. Энэ нууц ажиллагаанд сайд, дэд сайд нарын оролцоо ямар байсныг хуулийн байгууллага шалгаж тогтоосон байх.

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замыг барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонгконгод үүсгэн байгуулсан "Море” компанид хууль бусаар эрх олгох нууц гэрээг 2011 онд байгуулсан гэгддэг.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй хэсэг гишүүдийн саяхан гаргасан шаардлагад "Нэр дэвшигч Х.Баттулгыг ҮХАА-н сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессийн тухай хуулийг зөрчин Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих шийдвэр гаргуулж, санхүүжилтийг гүйцэтгэлээс зөрүүтэй гаргуулж 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байсан” хэмээн дурдсан нь буй. Тэгэхээр энэ хоёр эрхэм болж бүтэхгүй бүхэнд гар, ганзага нийлж явсан болж таарах гээд байна.  

Ямартай ч мөрдөн байцаалтын явцад А.Гансүх нарын өгсөн чиглэлийн дагуу "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа 2013 оны тавдугаар сарын 6-нд "Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендергүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаах боломжийг нээж өгсөн гэж үзэж буй. Цагдаагийнхан чухам энэ баримтуудыг эх сурвалжаа болгон хөөн сурвалжилсны эцэст нотлох баримтуудыг цуглуулсан гэх мэдээлэл бий.

Уг хэрэгт холбогдсон Б.Батзаяа болон "Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нар ч буруугаа хүлээж, мэдүүлэгт гарын үсэг зурсан гэдэг.

Ямартай ч энэ түүний шүүх хурал тун удахгүй зарлагдах магадлалтай болжээ. Тэндээс энэ хүн сэвтсэн нэрээ цэвэрлэх үү, эсвэл гэм буруутай нь нотлогдох уу гэдэг нь тодрох байх. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол араасаа нэг биш хүнийг энэ хэрэг чирнэ.

Харин хэргийн эзэн гэгдээд буй А.Гансүх гэгч хэн бэ?

-Тэрбээр хуульч мэргэжилтэй.  2008 оноос ЗТБХБ-ын дэд сайдаар, 2012 оноос сайдаар ажиллаж байсан.

- АН-д хожуухан 2007 онд элссэн ч  богино хугацаанд суга дэвшиж дэд сайд, сайд болж чадсан нэгэн.  Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтын 14-т бичигдэж байв.  Сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар намынхаа фракцуудад  сайдын суудал хуваарилахад тэрбээр Х.Баттулгын МоАХ фракцын нэрийн өмнөөс Зам тээврийн сайд болсон юм.

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/146c63554

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen