Ц.Золжаргал: "well mart” худалдааны төвийн түрээслэгчдийн хохирлыг хурдан барагдуулж өгөөч
Түрээслэгчдийн хохирлыг хурдан барагдуулахыг шаардав
"Well mart” худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Well mart” худалдааны төвийн хоёр давхарт гал гарч улмаар тус төвд лангуу түрээслэгч 36 иргэн хохирсон гэдгийг хурлын эхэнд онцолж байсан юм. Тус төвд гал гарснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч байгаа ч мөрдөн байцаалтын явцад ахиц гараагүй гэдгийг түрээслэгчид ярьж байв. эв.
Улмаар түрээслэгчид "Бишрэлт Пропертиз” компанийн гүйцэтгэх захирал н.Ганзоригтой уулзахад хоёр сарын түрээс чөлөөлж, 3 сая төгрөгийн нөхөн олговор олгох санал тавьсан байна. Хэрэв энэ нөхцөлийг зөвшөөрөх юм бол гурван сарын хугацаанд хэл ам гаргах ёсгүй. Зөвшөөрөхгүй гэвэл тав, арван төгрөгийн авлига өгч байгаад асуудлаа шийдчихэж чадна шүү гэсэн аж.
Нийт түрээслэгчдийн хохирол 800 сая төгрөг болсон байна. Харин "Бишрэлт Пропертиз” компанийн гүйцэтгэх захирал н.Ганзориг үгүйсгэж байгаа гаа гэнэ. Тиймээас түрээслэгчид хохирлоо барагдуулахыг хүсэж байгаагаа хэвлэлийн дамжуулсан юм.