Шувууны тандалт судалгаа хийлээ
Архангай аймгийн ЗӨСТ, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны мэргэжилтнүүдийн хамтарсан судалгааны баг Архангайн аймгийн Өгийнуур сумын Дойтын цагаан нуур болон Өгий нуурт энэ сарын 13-15-ны хооронд шувууны тандалт судалгаа хийлээ.
Судалгааны баг Өгий нуур болон Дойтын цагаан нуурт шувууны тооллого хийж, зүйлийн бүрдлийг тогтоон, нууруудын эргэн тойрноос шувууны сангас цуглуулж, өвчтэй болон өвчилсөн шувууд байгаа эсэхийг хянах ажлыг гүйцэтгэлээ.
Дэлхийн улс орнуудад тухайлбал Азийн орнуудад өндөр хоруу чанартай шувууны томуугийн А хүрээний (H5N1) вирусын халдвар тэжээвэр шувуудыг өвчлүүлэн улмаар хүнд дамжин тархаж үхэл дагуулсаар байна гэж Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.