Монголын говийн элсэн шуурга Бээжинг нөмөрчээ
Монгол болон Өвөр Монголоос үүдэлтэй элсэн шуурга Бээжин хотноо хүрсэн талаар албаныхан мэдээллээ. Бээжингийн эрх баригчид жирэмсэн эх, хүүхэд болон өндөр настануудыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.
Хятадын Цаг уурын хүрээлэнгээс "Өчигдөр дэгдсэн элсэн шуургын улмаас 1.63 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамарсан. Үзэгдэх орчин тааруу. Ойрын хугацаанд бороо орохгүй учир нийслэл хотноо хуурайшилт явагдах эрсдэлтэй” гэж мэдэгджээ.
Бээжингийн агаар дахь /PM2.5/ тоосонцор шоо метр тутамд 630 микрограм болж нэмэгдсэн байна. ДЭМБ, тоосонцрын хэвийн хэмжээг 10 микрограмаас хэтрэхгүй байх гэдэг. Харин өчигдөр 20.00 цагийн орчимд 905 микрограм болж, аюултай түвшинд хүрчээ.
Бээжингийн иргэн, 16 настай охин "Ройтерс” агентлагт "Амны хаалт зүүхгүй бол амьсгалж чадахгүй байна” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг