Бээжин хот агаарын бохирдолтой тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулжээ
БХАТИХ-ын төлөөлөгч, Бээжин хотын дарга Цай Чи Бээжингийн төлөөлөгчдийн хэвлэлийнхэнд нээлттэй өдрөөр "Бээжин хот 2017 онд агаар цэвэршүүлэх арга хэмжээг бүх талаар авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бохирдлыг цаашид арилган сайжруулж, цэлмэг тэнгэрийг хамгаална" гэжээ.
Түүний танилцуулснаар, Бээжин хотын агаар ерөнхийдөө сайжирч буй хэдий ч иргэдийн хүссэнд хүрээгүй байна. Энэ 2017 онд Бээжингийн гол хэрэгжүүлэх арга хэмжээнд нүүрсний ашиглалтыг 3 сая тонноор багасгах, утаа ихтэй авто машиныг цэгцлэх, аж үйлдвэрүүдийн бохирдол ялгаруулахыг багасгах зэрэг багтаж байгаа аж.
Мөн энэ онд байнгын үйлдвэрлэлийн бохирдолтой 500 аж ахуйн нэгжийг хаана гэжээ. Бээжин хот үйлдвэрлэлийн орон зайн цар хүрээг багасгаж, оршин суугчдын байр, иж бүрэн төхөөрөмжийн газар шорооны харьцааг нэмэгдүүлж, ногоон экологийн орон зайг өргөтгөхөөр төлөвлөжээ.
Эх сурвалж: Синьхуа Агентлаг