ЯЛАЛТЫН БАЯРЫН 72 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Хүн төрлөхтний зүрхэнд сорви болж үлдсэн Аугаа эх орны дайны ялалтын баярын өдөр болох 5-р сарын 9-ийг Монголчууд би өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ удаагийн "Ялалтын баяр”-ын арга хэмжээг Орхон аймагт тэмдэглэн өнгөрүүлэхээр Орхон аймгийн Цэргийн штаб, ОХУ-ын Орхон аймаг дахь консулын газар, "Эрдэнэт үйлдвэр" ХХК хамтран ажиллаж байна.
Энэ жил "Ялалтын баяр”-ын тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Ялалтын баярын баганат хөшөө", "Найрамдлын өндөрлөг”, "Жанжнуудын хөшөө” зэрэгт цэцэг өргөх ёслол зохион байгуулж, ахмад дайчдыг хүлээн авч, уулзалт зохион байгуулах юм. Мөн Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн оюутнуудад цэрэг дайн, эх оронч сэдвийн доор сургалт семинар зохиох, ялалтын баярын сэдэвт зургийн үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Уралдаан тэмцээнд оролцогч нарыг "Нэгдсэн урлагийн тоглолт”-нд оролцуулна. Ялалтын баярын өдрийг угтаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл сурталчилгаа хүргэх, зарим кино театруудаар эх орны дайны сэдэвт кинонууд гарч нийтийн хүртээл болох юм.
Ялалтын баярыг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг нь ахмад дайчдийнхаа гавъяаг эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх, дайны хор уршигийг залуу үедээ сануулж байхыг урьтал болгодог билээ.