“УЛСЫН БҮРТГЭГЧИЙН АЖЛЫН НЭГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 76 жилийн ойг Өмнөговь аймагт тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Ойг угтаж олон бүтээлч ажлыг хийсэн ба түүний нэг нь аймгийн удирдлагууд Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн ажлыг хийж иргэдэд үйлчлэх арга хэмжээ байсан юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх болон хэлтсийн дарга нар 11 сарын 23-ны өдрийн 14 цагаас 16 цаг хүртэл нийт 40 гаруй иргэнд иргэний бүртгэл мэдээлэл, эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг үзүүллээ.

Тухайн байгууллага ажил үйлчилгээгээ сурталчилаад зогсохгүй, өөрсдийн ажлаа бусдад ойлгуулах танин мэдүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэ үеэр программ техник хэрэгслийг сайжруулах шаардлага байгааг аймгийн удирдлагууд онцолж байлаа.


 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen