Төв аймгийн замд ноцтой осол гарч, хоёр хүний биеийн байдал хүнд гэмтжээ
Төв аймгийн замд ноцтой осол гарч олон хүн гэмтжээ.
Тодруулбал /2019.09.11/ 13.00 цагийн орчимд Төв аймгаас Улаанбаатар чиглэлийн замд гурван автомашин мөргөлдөж, ослын улмаас таван иргэн гэмтсэн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Гэмтсэн иргэдийг ГССҮТ-д яаралтай хүргэжээ. Хүнд даацын автомашины тоормос ажиллагаагүй болж замын хажуугийн хөвөөнд зогсож байсан хоёр автомашиныг мөргөсний улмаас осол гарсан гэдгийг албан бус эх сурвалж хэллээ.