ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин Оюу толгойн уурхайтай танилцлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин 2025 оны есдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж буй. Төрийн айлчлалын хүрээндээ Монгол Улсын Засгийн газар болон Англи-Австралийн “Рио Тинто” групп хоорондын стратегийн түншлэл болох Оюу толгойн уурхайд зочиллоо.







