Машиндаа хуурамч дугаар байрлуулж хөдөлгөөнд оролцсон долоон жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50,000 төгрөгөөр торгожээ

Машиндаа хуурамч дугаар байрлуулж хөдөлгөөнд оролцсон долоон жолоочийн эрхийг гурван сараар хасаж, 50,000 төгрөгөөр торгожээ

 

Сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж, хөдөлгөөнд оролцох нь олширч уг зөрчилд хариуцлага тооцож эхэлжээ.

Энэ тухай Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд бүсчлэлийн хязгаарлалтгүйгээр улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт есдүгээр сарын 16-ныг хүртэл зохион байгуулагдаж байгаа. Уг зохицуулалттай холбоотойгоор иргэд тээврийн хэрэгслийн улсын дугааргүйгээр авто замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлийг нийтлэг гаргаж байна.

Мөн хамаатан садан, гэр бүлийн гишүүдийн машины улсын дугаарыг гуйж авч байрлуулан хөдөлгөөнд оролцож байна. Тэгш, сондгой хязгаарлалт эхэлснээс хойш буюу наймдугаар сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ төрлийн долоон удаагийн зөрчил бүртгэгдэж, тухайн жолооч нарын эрхийг гурван сараар хасаж, 50,000 төгрөгөөр торгосон.

Иргэд "Хөдөө амарч явахдаа уг улсын дугаарыг гол усны хажуугаас олсон. Эзэнд нь өгөх гээд явж байсан юм" гэх тайлбар мэдүүлгийг нийтлэг өгдөг.

Замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй улсын дугаарыг зүүж хөдөлгөөнд оролцоно. Хэн нэгний тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашиглаж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхээ хасуулах эрхзүйн зохицуулалттай гэдгийг анхааруулж байна.

Гудамж, талбайд биет зохицуулалт хийж байгаа цагдаагийн алба хаагч тусгай багажаар тухайн тээврийн хэрэгслийн загвар, сери, арлын дугаарыг шалгадаг. Үүнээс гадна ЗХУТ-ийн хиймэл оюун ухаанд суурилсан 2,606 хяналтын камерт тээврийн хэрэгслийн загвар, сери, арлын дугаар, оношилгоо, татвар, даатгалдаа хамрагдсан эсэх мэдээлэл гарч ирдэг" гэж өнөөдөр/2025.09.05/ мэдээллээ.

  • Улсын дугааргүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25,000, хуулийн этгээдийг 250,000 төгрөгөөр торгох.
  • Хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг 50,000, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Оценка посещаемости веб-сайтов в Москве стал актуальной темой для многих компаний. С каждым годом количество пользователей сети увеличивается так же растет и интерес к анализу их поведения. Такой анализ обеспечивает углубленное понимание целевой аудитории.
    [url=https://ya.in]Посещения сайтов москве[/url] позволяет получить ценные данные о поведении пользователей и их предпочтениях в интернете.
    Успех анализа завisit от множества факторов. Место нахождения пользователей, время посещения и тип устройства оказывают влияние на итоги исследования. Таким образом, качественный анализ посещаемости сайтов в Москве требует комплексного подхода .

    Yesterday, 20:48