Тетрис тоглох нь стрессээс ангижруулдаг

 

Шведийн Каролиний их сургуулийн судлаачдын дүгнэлтийг шинжлэх ухааны мэдээ мэдээллээр дагнасан "Лайвсайнс" нийтэлснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.   

Энд тетрис тоглох нь осол гэмтлийн дараах сэтгэл цочрол болон стрессээс салахад тусладаг болохыг эрдэмтэд тогтоосныг тэмдэглэсэн байна.  Шведийн Каролиний их сургуулийн  мэргэжилтнүүд автын осолд орсон, эсвэл ийм осол хэргийн гэрч болсон 70 хүнийг оролцуулсан туршилт  хийснийхээ дүнд ийм дүгнэлт хийсэн байна. 

Туршилтад оролцогсдын заримыг нь өдөрт 6 цаг тетрис тоглуулжээ. Үүний дараа автын осол хэрэгтэй холбоотой таагүй дурсамжийнх нь талаар  хөндөхөд тэдний 62 хувь нь  харьцангуй хөнгөн хүлээн авч байсан аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen