Буриадын Дээд зайран: 2017 онд аймшигтай том осол болно

Буриадын Дээд зайран: 2017 онд аймшигтай том осол болно

 

Буриадын Дээд зайран Баяр Цэрэндоржиевийн зөгнөлийн тухай нэвтрүүлэг Оросын төв телевизээр цацагдлаа. Ирээдүйгээ мэдэх, аз хийморь дуудах, зөвлөгөө авахаар хүмүүс түүнд ханддаг. 

Баяр зайран "Манай өвөг дээдэс 50 үе дамжин бөө зайран явсан. Миний өндөр эцэг бол улсынхаа хамгийн хүчтэй зайрангийн нэг байлаа" хэмээн дурсан ярив. Баяр зайран анх энгийн амьдралаар амьдарч байснаа 23 жилийн өмнө л бөө болох ёстойгоо мэдсэн гэнэ. 

Сэтгүүлчид шинэ жилийн баярын үеэр Буриадын Дээд зайранд хандаж 2017 онд дэлхийн хувь заяа ямархуу байх талаар асуужээ. Баяр зайран онгоноо дуудаж хониор тахил өргөн дараа нь анхны хуурай газрыг билэгдэх ариун ууландаа үр тариа өргөв. Ийнхүү тэрбээр сансар орчлон, дэлхий ба газар доорх ертөнцөд өргөл барьц барьсны дараа "Том сүйрэл гамшиг 2017 онд өмнөхөөс илүү их тохиолдоно. Баруун Европт үер бууж, гал түймэр дэгдэн газар хөдлөх зэргээр үе үе донсолгоно. Бас туршилтын үзэгдлүүд ч ажиглагдана. Дулаан байдаг нутагт хүйтэрнэ" хэмээн ярилаа. 

Дээд зайран "2017 онд техникийн аймшигтай, маш том аваар осол гарна, энэ нь байгалийн гамшигаас үүдэлтэй байх шинжтэй. Яг Япон шиг, тэнд цунамигаас болж атомын цахилгаан станцад осол болсон доо, түүн шиг үзэгдэл 2017 онд тохионо. Гэхдээ агуу зөнч Ванга, Распутин нарын зөгнөсөн дэлхийг хамарсан том сүйрлээс зайлсхийж болно. Сайн санаа, цэвэр ухамсар ихийг бүтээнэ. Хамтын ажиллагаа, харилцан үйлчлэл бол том сүйрлээс сэргийлэхийн тулд хийх ёстой хамгийн чухал зүйл" хэмээн зөвлөжээ. 

www.mnews.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen