Өдөрт 10 мянга алхах нь сайн гэдэг худлаа

Өдөрт 10 мянга алхах нь сайн гэдэг худлаа

 

Жил бүр Америкт зохион байгуулагддаг Шинжлэх ухааны хөгжлийг хөхиүлэн дэмжих нийгэмлэгийн хурал дээр Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэлзүйн салбарын эрдэмтэн Грег Хагер өдөрт 10 мянга алхах нь эрүүл мэндэд ашиг тустай гэсэн үзэл бий болсныг үгүйсгэсэн аж. Түүгээр ч үл барам, энэ профессор эр өдөр бүр 10 мянган алхаа хийж байгаа хүмүүс харин ч өөрийн эрүүл мэндэд хор хохирол учруулж буй хэмээв. 


Илүүдэл жингээсээ ангижрахын тулд өдөр болгон 10 мянган алхалт хийвэл зүгээр гэсэн үзлийг 1960 онд Японы эрдэмтэд дэвшүүлсэн билээ. Тэгэхэд мэргэжилтнүүд 3000 калорийг устгахын тулд хүн өдөрт дор хаяж 10 мянган алхалт хийх ёстой гэдгийг тооцоолжээ. Тэгвэл хожим нь хийгдсэн судалгааны ажлууд энэ таамаглалыг үгүйсгэсэн байна. Шинээр явуулсан судалгаанууд ийм ихээр алхах нь эрүүл мэндэд сайн үйлчлэл үзүүлэхгүйгээс гадна хүнд мэдэгдэхүйц хор хохирол учруулах магадлалтай гэдгийг харуулав.
 
 
Эх сурвалж www.wikimon.mn 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen