Хангалттай сайн унтсан гэдэг хүмүүсийн 40 гаруй хувь нь бүрэн амраагүй байдаг

Хангалттай сайн унтсан гэдэг хүмүүсийн 40 гаруй хувь нь бүрэн амраагүй байдаг

 

Хангалттай сайн унтаж чаддаг гэж боддог хүмүүсийн 40 гаруй хувь нь бодит байдал дээрээ муу унтсан байдгийг японы эрдэмтдийн судалгаа харуулжээ. Цукубагийн их сургуулийн нойрны анагаах ухааны олон улсын хүрээлэнгийн захирал, профессор Масаши Янигасавагийн ахалсан судалгааны баг нойрны үргэлжлэх хугацаа, чанарын талаарх хүмүүсийн хувийн бодол болоод тархины долгионы хэлбэлзэл зэрэг шинжилгээний дүгнэлт хоорондоо нэлээд зөрүүтэй байдгийг хэлж байна.

Нойрны эмгэгийн шалтгаанаар эмчилгээнд орж байгаагүй 20-79 насны 421 хүнд тэд судалгаа явуулжээ. Ингэхдээ тухайн хүмүүсийн унтсан хугацаа, нойрны чанарын талаарх дүгнэлтийг тархины долгион, цусан дахь хүчилтөрөгчийн хангамж зэргийг шинжилсэн үр дүнтэй харьцуулж шалгасан байна. Улмаар хангалттай сайн унтдаг гэж судалгаанд хариулсан хүмүүсийн 45 орчим хувь нь нойргүйдэлтэй гарчээ.

Харин нойргүйдэлтэй, тэр дундаа унтаж чаддаггүй гэдэг зовиур хэлсэн хүмүүсийн 66 орчим хувь нь ямар ч асуудалгүй нь тогтоогдсон байна. Энэ судалгааны дэлгэрэнгүй тайлан Америкийн Үндэсний ШУА-ийн судалгааны цахим сэтгүүлд удахгүй нийтлэгдэх юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen