Х.Нямбаатар: Хүннү хотыг корпорацийн зарчмаар байгуулна

Х.Нямбаатар: Хүннү хотыг корпорацийн зарчмаар байгуулна

 

УИХ-ын өнөөдрийн /01.24/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Чуулганы нэгдсэн хуралдаанд 72 гишүүн оролцож байгаа бөгөөд хуралдааны эхэнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

 Энэхүү хуулийн төслөөр  Шинэ Зуунмод хотыг Хүннү хот болгон өөрчилж байгаа юм. 

 УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: -2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Шинэ Зуунмод хотын тухай хуулийг баталсан байна. Өнөөдөр хотынхоо нэрийг өөрчилж байгаа юм байна. Зарим нэг төөрөгдөл, ёс заншил, түүх соёлтойгоор холбоход ач холбогдолтой юм.  Хүннү хот маань байршлын хувьд хаана баригдах юм бэ. Дагуул хот болох юм байна. Өөр дагуул хот бий болгох юм уу?

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: -2024 оны тавдугаар сард УИХ-аас Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. УИХ-ын тогтоол гарч, хот тосгодыг шинээр байгуулах тухай тогтоол хавсралтаар батлагдсан. Энэ хүрээнд хотын захын хоёр дүүрэг буюу Налайх, Багануурыг улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдвэрлэсэн. Төвийн зургаан дүүргийн нэгж дээр 14 хот байгуулахаар төлөвлөсөн. Улаанбаатарын дагуул хот Шинэ Зуунмод, Баганхангай, Агросити, Шаргаморьт гэсэн хотуудтай байна.  Шинэ Зуунмод хот анх удаа корпорацийн зарчмаар байгуулагдахаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутгийн 33 мянган га газрыг авч, хот байгуулна. Шинэ нисэх онгоцны буудал орчимд гэсэн үг. Одоо дэд бүтцийн шугам сүлжээний ажлыг хийгээд дуусч байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ хотын эрчим хүчний эх үүсвэрийг хийхдээ сэргээгдэх эрчим хүч буюу цэвэр эрчим хүчээр хийх тендерийг зарлах гэж байгаа. Улаанбаатар хотоос тодорхой хөрөнгө гаргаж, цэвэрлэх байгууламжийн тендерийг гуравдугаар сард зарлана. ТЭЗҮ-г хийж дууссан. Дагуул хот болох Хүннүгийн 20 хувийг Төв аймаг, 80 хувийг Улаанбаатар хот эзэмшиж, корпорацийн зарчмаар явна.

Дулаан хангамжтай холбоотой судалгааг Хөшигийн хөндий орчимд хийхээр төлөвлөж байна. Хотын дэд бүтцийн ажлын дараа төсөл сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр 150 мянган хүний суурьшил бүхий аялал жуулчлал, тээвэр ложистикийн хот байгуулахаар зохион байгуулж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen