Зэсийн үнэ оны эхний арилжаагаар сүүлийн есөн сарын доод түвшинд дөхжээ. Хятадын хөрөнгийн зах зээл 2016 оноос хойших хамгийн муу эхлэлийг тавьснаар бусад металлын үнэ буурсан байна.
Арванхоёрдугаар сарын “Caixin”-ийн үйлдвэрлэлийн судалгаа таамаглаж байснаас сул гарсан нь Хятадын эдийн засгийн сэргэлт хүчтэй байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж, борлуулалтын дарамт нэмэгдсэн гэжээ.
Металлын эрэлтийн гол тулгуур болсон үл хөдлөх хөрөнгийн салбарт сэргэлт гарах эсэх, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын баримтлах бодлого, худалдааны зөрчилдөөний болзошгүй нөлөө зэрэгт зах зээл анхаарлаа хандуулж байна.
Лондоны металлын бирж дээрх зургаан металлын индекс 2024 оныг бага зэрэг өсөлттэй хааж, Хятадын эрэлт багассан нь бараа материалын уналт, уурхайн нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй нийлүүлэлтийн дарамтаас болжээ.
Орон нутгийн цагаар 11:13 цагт LME бирж дээр зэсийн үнэ 0.1 хувиар нэмэгдэж, тонн нь 8779 ам.доллар болжээ. Цайр өнгөрсөн онд 12 хувиар өссөний дараа тонн тутамдаа нэг хувиар буурч, 2948.50 ам.доллар болсон бол никель 0.8 хувиар буурчээ.