Н.Алтанхуягийн дараагийн нүүдэл

Н.Алтанхуягийн дараагийн нүүдэл

 

Увсад Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татуулах ажиллагаа эхэлжээ. Түүнийг сонгуулийн үеэр мөнгө тарааж, нялх хүүхэдтэй эцэг, эхийн саналыг авахын тулд олон километр замыг машинд туулуулснаас болж төрөөд 22 хонож байсан нярай амьсгалын дутагдалд орж, нас барсны гол буруутан нь гэж үзэж байгаа юм байна. Ямартай ч Увсчууд энэ асуудлаас болж төв талбай дээрээ жагсаал хийн, Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татуулахаар гарын үсэг цугуулан Ерөнхийлөгчид хандаад байгаа гэнэ. Энэ талаар Н.Алтанхуягийн гэгддэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэдийнэ мэдээлээд эхэлчихэж. Тэгэхээр удахгүй С.Отгонбаярын гэгддэг хэвлэлээр шуугих нь тодорхой. Учир нь Ч.Хүрэлбаатартай өрсөлдсөн хүн нь С.Отгонбаяр. Тэрбээр энэ удаа азгүйтсэн ч түүний дүү С.Амарсайхан нь Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулж, түүний нам нь Налайх дүүрэгт ялалт байгуулан, тус дүүргийг "Оюуны ундраа” группын "охин компани” болгочихсон гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа.

 

 

Ямартай ч Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татах асуудал хөндөгдөж эхэлбэл С.Отгонбаярын хувьд УИХ-ын гишүүн болох бэлтгэлээ хангаж эхлэх биз. Үүнтэй зэрэгцэн Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй холбоотой таагүй мэдээллүүд сүүлийн үед газар авах болов. Удахгүй МАН-аас бэлгэнд авсан тойрогтоо ялалт байгуулж чадаагүй гэгдэж байгаа Н.Алтанхуягийн өрсөлдөгч байсан Н.Цэрэнбатын талаар ямар ч мэдээлэл гарахыг үгүйсгэх аргагүй.

 

 

Намынхаа дотоод сонгуульд оролцохгүй байх чиглэлийг фракцийнхандаа өгөөд байгаа Н.Алтанхуягийн дараагийн нүүдэл нь Увсаас УИХ-д суусан гишүүдийг эргүүлэн татуулж, өөрсдөө УИХ-д суух бололтой юм уу даа. Ингэж байж энэ эрхэм намдаа ч залрах суудалгүй, УИХ-д ч хөл тавихгүй байх вий. Ёстой л их санасан газарт 9 шөнө хоосон хононо гэгчээр.

 

У.Жанцан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen