Р.Эрдэнэбүрэн: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг халах шахалтууд хийнэ

Р.Эрдэнэбүрэн: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг халах шахалтууд хийнэ

 

Засгийн газрын 100 хоног дөхөж байгаа энэ үед Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэнгээс сэтгүүлчид  түгжрэлийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа. 

Тэрбээр "Түгжрэл үүсгэж байгаа нэг том шалтгаан бол эвдрэлтэй замууд байгаа. Хотынхон зориг гаргаж, замын ажлыг хийж байгааг дэмжиж байна. Ажлын явц 80 хувьтай байх шиг байна.

Түгжрэлийн асуудлыг шийдэхээр би ЧИМЭЭГҮЙ ажиллаж байна. Манай албаныхан маш сайн ажиллаж байгаа. Түгжрэлийн эсрэг Хятадын томоохон компанитай уулзаад ирсэн. Яг ямар ажил гэдгийг бүх түвшний хүмүүстэй ярилцаж байгаад мэдээлнэ. 

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд эхний ээлжинд буруу рультэй олон жил болсон хуучин машиныг шахаж гаргах ажлууд хийгдэнэ.  " гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen