Амралтын газраас гараад сураггүй алга болсон иргэнийг нас барсан байдалтай олжээ

Амралтын газраас гараад сураггүй алга болсон иргэнийг нас барсан байдалтай олжээ

 

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас гараад сураггүй болсон иргэнийг мэргэжлийн байгууллагууд хамтран хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал тус сумын харьяат иргэн Б /61 настай, эрэгтэй/ нь аравдугаар сарын 02-ны өдрийн 22:00 цагийн орчим “Цагаан хашаат” амралтын газраас сураггүй алга болсон байдаг. Улмаар мэргэжлийн байгууллагын хамтарсан баг 72 цагийн хугацаанд эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн байгаад зогсоосон юм. 

Тэгвэл тухайн иргэнийг ар гэрийнхэн нь нас барсан байдалтай замын хажуунаас олсон байна. Харин өдгөө талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байгаа аж. 

 

https://isee.mn/n/70295

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • KMSPico Download https://akvtechnical.com/activador-de-office

    15 October 2024 13:41