Барьцаат зээлийн гэрээгээр хурдан морь унуулдаг байжээ

 

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн А, Т нар нь нэр бүхий хоёр иргэнтэй барьцаат зээлийн гэрээ байгуулан, бага насны хүүхдийн суралцах, амьдрах орчныг өөрчлөн, хөдөлмөрийн мөлжлөг хийсэн байж болзошгүй хэргийг илрүүлэн шалгажээ.

Энэ хэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гарсан. Тус аймгийн иргэн А нь бусадтай барьцаат зээлийн гэрээ байгуулж, есөн настай хүүхдээр хурдан морь унуулж, авсан цалингаас нь суутгуулах нөхцөлтэйгөөр хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил эрхлүүлдэг байжээ. 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр есөн настай хүүг унаач хүүхдэд шаардлагатай хувцас, хамгаалах хэрэгсэлгүй, стандарт журмыг зөрчиж, хориглосон цаг хугацаанд морь унуулсан. Энэ үеэр хүүхэд мориноос унаж гэмтсэн байна.

Тиймээс иргэн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5-р зүйлийн 1 дэх хэсэг, 16.10-р зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг энэ оны аравдугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

 

https://news.mn/r/2759141/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen