Шар айргийн исгэгчийн ачаар хорт хавдрын эсийн нууцыг тайлжээ
Виржиниагийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд Германы мэргэжил нэгт нөхдийн хамтаар шар айргийн хөрөнгөний эсүүд тэжээлийн бодис дутагдсан үед ичдэг болохыг нээжээ. Мөн ижил дасан зохицох чадварын тусламжтай хорт хавдрын эсүүд химийн эмчилгээний үед “ичиж”, амьд гардаг байна. Энэхүү механизмыг шинжлэх ухаанд аутофаги гэж нэрлэдэг аж.
“Nature Communications” сэтгүүлд бичсэнээр, хөрөнгөний эсийн ичих, сэрэх үйл явцыг нарийн таньж мэдсэнээр хорт хавдартай тэмцэх шинэ аргыг боловсруулахад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.