Элон Маск АНУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийг цахимаар дэмжвэл өдөр бүр сая доллар өгөхөө амлажээ

Элон Маск АНУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийг цахимаар дэмжвэл өдөр бүр сая доллар өгөхөө амлажээ

 

Тэрбумтан Элон Маск аравдугаар сарын 19-нд АНУ-ын Үндсэн хуулийг дэмжсэн цахим өргөдөлд гарын үсэг зурсан хүнд арваннэгдүгээр сарын сонгууль хүртэл нэг сая ам.доллар (1.3 сая сингапур доллар) өгөхөө амласан байна. Ингэхдээ Трампын дэмжигч улс төрийн үйл ажиллагааны хорооноос явуулж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж цахимаар гарын үсэг зурсан сонгогчдыг санамсаргүй байдлаарсонгож, сонгууль хүртэл өдөр бүр нэг сая доллар олгоно гэж мэдэгджээ.
Элон Маск Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг дэмжих зорилгоор улс төрийн үйл ажиллагааны байгууллага болох “America PAC”-ийг үүсгэн байгуулсан. Тэрбээр энэ сарын 19-нд "Харрис ялбал энэ удаагийнх сүүлчийн сонгууль болно,  АНУ байхгүй болно" хэмээсэн.
Маск ард түмнээс гарын үсэг зурахыг хүссэн өргөдөлд “Нэг ба хоёр дахь нэмэлт өөрчлөлт нь үг хэлэх эрх чөлөө, зэвсэг эзэмших эрхийг баталгаажуулдаг"  хэмээжээ.  Форбес сэтгүүлээс дэлхийн хамгийн баян хүнээр тодруулсан Маск өнөөг хүртэл  PAC-д дор хаяж 75 сая ам.доллар хандивласан байна. Автомашин үйлдвэрлэгч Тесла, пуужин, хиймэл дагуулын SpaceX компанийг удирддаг бизнесмэн Бүгд найрамдахчуудын үйлсийг улам бүр дэмжиж, Трампын  дэмжигч болсон. Хэрвээ Трамп сонгогдвол ноён Маскийг Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх комиссын даргаар томилно гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: Straitstimes.com
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen