Түгжрэлийн сайд "тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх эрх надад байхгүй" гэв

Түгжрэлийн сайд "тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх эрх надад байхгүй" гэв

 

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум төрийн ордонд болж байна. Энэ үеэр Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотын бүсчлэл маш чухал. Түгжрэлийг шийдэхэд хотоо задалж, дагуул хот байгуулах асуудал. Энэ хүрээнд Хөшигийн хөндийн нисэх буудлыг түшиглэж, Шинэ зуун мод хот байгуулах нь түгжрэлийг бууруулах асуудлын нэг юм.

Метротой болох асуудал сүүлийн 3, 4 сар яригдлаа. Иргэдийн зүгээс болно, болохгүй гэж талцаж байна. Метроны төслийг эхлүүлэхээс өөр арга байхгүй. Манай улсад мега төслийг эхлүүлэхэд улс төржих байдлаар ханддаг учраас метроны төслийг шуурхай эхлүүлнэ. Нийслэлээс бонд гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэл, гаднын улсаас хөнгөлөлттэй зээл авах, гүйцэтгэгч компани урьдчилж төлбөрөө гаргах зэргээр метротой болох санхүүжилтийг шийдэх боломж бий.

Метротой болоход цаг хугацаа орно. Метротой болтол найман сарын дотор дүүжин тээврийг ашиглалтад оруулна. Нийслэл хотыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуультай болсон. Аль ч оронд түгжрэлийг бууруулахад эдийн засгийн аргыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл эзэмшигчид төлбөрөө төлж, явна.

Захын хорооллын иргэд төв рүү ирж, төрийн үйлчилгээг авдаг, их, дээд сургууль нь төвдөө төвлөрснийг задлаад хотын зах руугаа гаргахаар ярьж байна" гэв.

Тээврийн Цагдаагийн Албаны даргыг ажлаас нь чөлөөлөх болсон асуудлаар "Тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх эрх надад байхгүй. Миний ажлын эрхлэх хүрээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах. Ямар нэгэн агентлагаас түгжрэлийг бууруулах гэнэтийн шийдвэр гаргаж, иргэдийг бухимдуулж болохгүй. Нийслэлтэйгээ учраа олж, ажиллах ёстой" хэмээн ярилаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen