Хөвсгөл далай руу гурван иргэн сэлэхээр ороод живжээ

Хөвсгөл далай руу гурван иргэн сэлэхээр ороод живжээ

 

Онцгой байдлын ерөнхий газар/ОБЕГ/-ын мэдээллээр өчигдөр /2024.07.25/ Хөвсгөл нуурт сэлэхээр ороод осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны 2 дугаар багийн Жанхайн дээд модот булан гэдэг газар Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн (8 нь хүүхэд) амарч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн байна.

Дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс өчигдөр 14:37 цагт хүлээн авч,  20 км туулан очиход иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нууранд живж нас барсан барсан байжээ. Цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Увс аймаг, Завхан сум. Шар булаг багийн Нуурын хоолой гэдэг газар Хяргас нуур, Айраг нуурын хоолойг бирвазаар гаталж байсан ачааны автомашин жолоочтойгоо ус руу унасан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс долдугаар сарын 23-нд 22:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Малчин сум дахь “Хяргас” нуурын сургалтын төв дээр ажиллаж байгаа Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км зам туулан шөнийн 02:35 цагт, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАС-ын алба хаагчид 280 км зам туулан 03:45 цагт тус тус очиход Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн Хэцүү хад гэдэг газраас Завхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х/49 настай эрэгтэй/ живсэн байжээ. Цогцсыг нь 7 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Харин “Вонго” загварын бага оврын ачааны автомашин бирвазаас ус руу унасан байсныг өчигдөр 15:35 цагт 7 метрийн гүнээс татан гаргажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen