Дэлхийн аваргын анхны цомыг АПУ компани 1 сарын 31-нд танилцуулна

Дэлхийн аваргын анхны цомыг АПУ компани 1 сарын 31-нд танилцуулна

 

Спортыг дэмжигч АПУ компанийн Нийслэл брэнд FC Ulaanbaatar хөлбөмбөгийн клубтэй хамтран Дэлхийн Хөлбөмбөгийн Музейгээс түүхэн ач холбогдолтой үзмэрүүдийг Монгол Улсдаа авчирлаа. Тус музейн Гүйцэтгэх захирал Umberto Paolucci Pierandrei Монгол Улсад 1 сарын 29-нд айлчлан ирж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд хөлбөмбөгийн түүхэнд маш ховор дараах үзмэрүүдийг авчирсан юм. 

Үүнд:

·       Jules Rimet – Дэлхийн аваргын анхны цом

·       Ballen d’Or – Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдогийн алтан бөмбөг

·       Golden medal – Аргентиний алдарт хөлбөмбөгчин Марадонагийн Дэлхийн Аваргын Алтан медаль

·       Бразилын алдарт хөлбөмбөгчин Пелегийн гарын үсэгтэй өмсгөл

Эдгээрээс хамгийн онцлох үзмэр нь Дэлхийн аваргын анхны цом юм. 1930 оноос эхлэлтэй хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд 1970 он хүртэл Жулес Римэт гэх энэхүү цомыг ялагч улс гардан авдаг байсан бөгөөд 3 удаа ялалт байгуулсан Бразилын шигшээ багт тус цомыг үлдээсэн юм.

Гэвч Бразил улсад хадгалагдаж байсан уг цом удалгүй хулгайд алдагдаж, олж чадаагүй юм. Харин түүнийг дуурайлган хийсэн ганц хувилбар нь Монгол Улсад хүрэлцэн ирж буй эл цом билээ.

Үзмэрүүдийг олон нийтэд танилцуулан үзүүлэх өдөрлөг 2024 оны 01 сарын 31-ний өдөр Шангри-Ла худалдааны болох юм.

Хүн төрөлхтний их спорт хөлбөмбөгийн үзэгч, сонирхогч, тамирчин, хөлбөмбөгт хайртай хүн бүхнийг ердөө ганцхан өдөр болох уг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen