Монголын баг PUBG Mobile-н дэлхийн аваргын финалд шалгарлаа
PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-т Монгол улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцож буй. Улмаар Монголын баг дэлхийн аваргын "Grand Final"-д шалгарч дэлхийн шилдэг 15 багтай аваргын цомын төлөө тоглохоор болжээ.
Дэлхийн аваргын тэмцээн Баруун болон Зүүн бүсэд хуваагдан болж буй. 3.5 сая ам.долларын шагналын сантай дэлхийн аваргын финалын тоглолт 2022 оны нэгдүгээр сарын 21-нд эхэлнэ. Түрүүлсэн баг нь 1.5 сая ам.доллар авна.