Усэйн Болт оны шилдгийн шилдэг тамирчин болов
Монакод Laureus World Sports Academy-ийн оны шилдэг тамирчин шагнал олгох ёслолын ажиллагаа болсон тухай ТАСС мэдээллээ. Шилдэг тамирчнаар Ямайкийн ойрын зайн гүйгч, "дэлхийн хамгийн хурдан хүн” хочит Усэйн Болт тодорлоо. Тэрбээр Рио-гийн олимпоос гурван алтан медаль хүртэн энэхүү шагналын эзнээр дөрөв дэх удаагаа тодорлоо.
Энэ удаа түүнтэй АНУ-ын сагсан бөмбөгчин Леброн Жеймс, Португали хөлбөмбөгчин Криштиану Роналду, АНУ-ын сагсан бөмбөгчин Стивен Карри, Их Британийн хөнгөн атлетикч Мо Фара болон теннисчин Энди Мюррей нар өрсөлджээ.
Харин оны шилдэг эмэгтэй тамирчнаар АНУ-ын гимнастикч Симона Байлз тодорсон ба тэр 2016 оны олимпоос аваргын алтан медаль дөрвийг хүртсэн байна. "Оны эргэн ирэлт" ангилалд Америкийн усны ханхүү Майкл Фелпс тодорсон байна. Рио-2016 оны олимпод тэрээр хамгийн олон олимпийн медаль хүртсэн. Тэр таван алт, нэг мөнгөн медаль хүртсэн юм.
Англи хөлбөмбөгийн "Лестер" клуб түүхэндээ анх удаа 2015/16 улирлын лигийн аваргаболсон нь бас шигналд хүргэлээ.
М.Баяр