Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны чуулга уулзалт эхэлжээ

 

Хятад, Япон, БНСУ-ын гурван талын хамтын ажиллагааны чуулга уулзалт даваа гарагт Зүүн Хятадын Шаньдун мужийн Чиндао хотод эхэллээ. Чуулганаар улс орнуудын цаашдын хамтын ажиллагаа, солилцооны асуудлыг хэлэлцэнэ. Зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ жилийн чуулга уулзалтыг ""COVID-19"-ийн дараах үеийн гурван талын хамтын ажиллагааны сэргэлт: стратегийн харилцаа холбоо, худалдаа, эдийн засгийн харилцан уялдаа, ард түмний хамтын нийгэмлэг" сэдвийн хүрээнд 2020 оноос хойш анх удаа уламжлалт хэлбэрээр зохион байгуулж байна. 

Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газрын дарга Оу Бочян нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, гурван орны хамтын ажиллагаа нь Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдалд амин чухал бөгөөд Ази болоод дэлхийн хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой гэж мэдэгджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen