АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3)удирдагчдын ХХ хурал болов

 

 АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3)удирдагчдын ХХ хурал болов

 

Синьхуа агентлагийн мэдээ,  АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3)удирдагчдын ХХ хурал 14-нд Филиппиний нийслэл Манилад болж, 20 гаруй  жилийн турших 10+3-ын хамтын ажиллагааны ололт  амжилтыг хуралд оролцсон олон орны удирдагчид өндрөөр үнэлж, ирээдүйд энх  тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжлийг ахиулах болно гэж үзжээ.  

Хурлыг АСЕАН-ы  ээлжит дарга орон Филиппиний ерөнхийлөгч Дутерте даргалж, Хятадын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Японы ерөнхий сайд Абе Шинзо, Өмнөд Солонгосын  ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар оролцжээ. Хурал  голцуу 10+3-ын хамтын ажиллагааны эргэн үзсэн бөгөөд хойшдын хөгжлийн чиглэлийг  авч хэлэлцэн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа, орчин, тогтвортой хөгжил,  ард иргэдийн сонирхож буй бүс нутаг болон олон улсын асуудлаар санал солилцжээ.  

Дутерте: Өнгөрсөн 20 жилийн турш, АСЕАН, Хятад, Япон,  Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа тогтвортой хөгжжээ. Олон нийт хамтдаа хөгжих  хүсэл эрмэлзэлтэй байсан тул харилцан нягт харилцаж, хамтын ажиллагаа асар их  амжилтад хүрсэн байна. Ирээдүйд АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгос нэгэн гэр бүл  болсны хувьд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтын хөгжлийг ахиулах болно гэжээ.  

Төсөөлж байгаагаар,  10+3-ын хамтын ажиллагааны 20 жилийн ойн тунхаг,  10+3удирдагчдын хүнсний бүтээгдэхүүний салбарын аюулгүй байдлын хамтын  ажиллагааны холбогдох мэдэгдлийг баталгаажуулах болно. 

Сайн-Өлзий  

ХОУР

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen