Торгоны замын эдийн засгийн бүсийн хамтын ажиллагаа, хөгжлийн форум болов
Европ, Азийн эдийн засгийн холбооны таван гишүүн орон болон торгоны зам дагуу орнуудын үйлдвэр худалдааны лидерүүд, Хятад, Киргизийн аж ахуйн нэгжийн төлөөлөгч 200 гаруй хүн форумд оролцлоо.
Тэд нэг бүс нэг замын бүтээн байгуулалт, Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдааг ахиулах, ялангуяа дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, экспорт зэрэг салбарын хамтын ажиллагаа, санхүүгийн дэмжих систем, ложистикийн төв, худалдааны тээврийн хонгил байгуулах зэрэг чухал асуудлаар гүнзгий судлан хэлэлцлээ. Форумын үеэр торгоны замгийн олон улсын худалдааны ерөнхий нийгэмлэг, Европ Азийн эдийн засгийн холбооны аж ахуйн нэгжийн эздийг комисс стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоож, нэг бүс нэг замын бүтээн байгуулалт, Европ, Азийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны уялдааг хамтдаа ахиулахаар шийдлээ.
Тус форум мөн "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдааг ахиулах зорилготой "Торгоны замгийн эдийн засгийн бүсийн хамтын ажиллагаа, хөгжлийн форумын Бишкекийн тунхаг"-ийг нийтэлсэн байна.
/Баатар орчуулав/ ХОУР