Ираны ерөнхийлөгч Раиси Саудын Арабт айлчилна
Ираны ерөнхийлөгч Сейед Эбрахим Раиси Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Саудын урилгыг хүлээн авч, Саудын Арабт айлчлал хийхээр болжээ. Энэ талаар тухайн бүс нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 03-нд Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер хэлснийг “Тегаран Таймс” сонин мэдээлжээ.
Саудын Арабын хааны урилгыг Сейед Эбрахим Раиси хүлээн аваад “Сайн үйл явдал болно хэмээн хүсэн зөгнөж байна” гэсэн эерэг хариу өглөө гэж Мохаммад Мохбер мэдээлэлдээ дурдсан байна. Хөрш орнуудтай харилцаагаа хөгжүүлэх нь Раисийн ерөнхийлөгч болсноос хойших гол бодлого нь юм гэж Мохаммад Мохбер мөн онцолжээ.
Н.Уртнасан