САУДЫН АРАВИЙН ХААН АНУ-ЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙТАЙ ГАР БАРЬЖЭЭ

САУДЫН АРАВИЙН ХААН АНУ-ЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙТАЙ ГАР БАРЬЖЭЭ

 

Саудын Аравийн хаан Салман бин Абдул Азиз АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Мелания Трамптай гар барьсан нь олны анхаарлыг татлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Ойрхи Дорнодын тус улсад өнгөрсөн долоо хоногт айлчлах үеэр хаан Салман бин Абдул Азиз М.Трамптай гар барьсан байна. 

Лалын шашинтнуудын хувьд ямар нэгэн холбоо хамааралгүй эсрэг хүйсний хүнтэй гар барих эсвэл биед нь хүрэх хориотой байдаг аж.

Түүний энэ үйлдлийг нийгмийн сүлжээний хэрэглэгчид эрс шүүмжилж байна.

Саудын Аравид 2016 онд лалын шашинт нэгэн эмэгтэй хамт ажилладаг эрэгтэй хүмүүстэйгээ гар барьсны учир ажлаасаа халагдаж байжээ. Үүнтэй  ижил төстэй тохиолдол тус улсад нэг бус удаа гарч байсан аж.

24news.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen