Б.Эрдэнэбат: Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ

Б.Эрдэнэбат: Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ

 

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.17/  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр Хянан шалгах түр хорооноос "Эрэл" ХХК нь Хөгжлийн банкнаас 14 сая ам.доллар, 13.2 сая евро, 9 сая ам.долларын гурван удаа зээл авсан гэдгийг тодотголоо. Зээл олгох үед Б.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байжээ. Өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс ямар ч төлбөр төлөөгүй, үлдэгдэл 127.1 тэрбум төгрөг байгаа аж.

Үүнд, "Эрэл" ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат "Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйгээс болж зээлээ төлөөгүй. Дээр нь Засгийн газрын 254 дүгээр тогтоол хэрэгжээгүй. Гэхдээ үйлдвэр ажиллаж байгаа, зүгээр суугаагүй. Бид таван жил зогсож байна. Энэ таван жилдээ зогссон бол 40 мянган яндан, жорлонг бодитойгоор байхгүй болгох байсан. Манайх 33 жил болж байгаа компани, бүх зүйл нээлттэй байдаг. Намайг 2016 онд АТГ-аас шалгасан. Зориулалтын дагуу зарцуулсан байна, ямар нэгэн авлигад орооцлолоогүй байна гээд 2018 онд хэрэгсэхгүй болгосон. Зээлээ зориулалтын дагуу зарцуулсан байна гэдгийг хуулийн байгууллагаас нотолсон" гэх тайлбарыг өглөө. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen