"Ховд эко цемент" төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 26.8 сая ам.долларын зээл авчээ

"Ховд эко цемент" төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 26.8 сая ам.долларын зээл авчээ

 

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.17/  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Хөгжлийн банкнаас зээл авсан "Вестерн холд" ХХК-ийн зээлийн зарцуулалтын талаарх мэдээллийг өглөө.  

Тэдний өгсөн мэдээллээр "Вестерн холд" ХХК нь өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Хөгжлийн банкнаас 26.8 сая ам.долларын зээлийг таван удаагийн гүйлгээгээр авчээ. Ингэхдээ Ховд эко цемент төслийн үйл ажиллагаанд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж авахаар гэрээлсэн байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 88 тэрбум төгрөг, нийт 88.2 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байгаа аж. Хөгжлийн банкнаас өнгөрсөн жил газар дээр нь очиж ажилласан бөгөөд зээлийг хэрэгжсэн гэх дүгнэлтэд хүрсэн талаар албаныхан мэдээллээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen