Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад 161 тэрбумын зээл барьцаагүйгээр олгожээ

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад 161 тэрбумын зээл барьцаагүйгээр олгожээ

 

Хөгжлийн банктай холбоотой асуудал сөхөгдөж, тэднээс хамгийн их зээл авсан хүмүүсийн нэгээр “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат тодроод буй.

 

Тэрээр Ардчилсан нам засаг барьж байхад буюу Н.Алтанхуягыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад 2013 онд 23 сая ам.долларын, 2014 онд  12 сая 145 мянган еврогийн зээл авчээ. Эдгээр зээлийн үндсэн зээлийн өр, хуримтлагдсан хүү, торгуулийн хүүтэй нийлээд 161 тэрбум төгрөг болж байна. Гэвч өнгөрсөн есөн жилийн хугацаанд зээлээс нэг евро, нэг цент ч эргэж төлөгдсөнгүй.

 

Хамгийн хачирхалтай нь тухайн үед Хөгжлийн банк олигтой ганц ч зээлийн барьцаа авч үлдсэнгүй. Тодруулбал, “Эрэл” компани нь 2013-2015 онуудад Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан бөгөөд ингэхдээ ирээдүйд бий болох үнэ цэн буюу  мөнгөгүй данс, газар доорх шугам сүлжээг барьцаалж зээл авчээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen