Хийморын овоог хогийн цэг болгохоо хэзээ болих вэ?
Зэндэгэнэ овоо буюу монголчуудын нэрлэж заншсанаар Хийморийн овоонд ажил үйлсээ даатгаж, хийморь лундаагаа сэргээх зан үйл үйлддэг уламжлалтай. Харамсалтай нь хиймороо сэргээж идээ будаагаа өргөсөн газартаа хогоо үлдээгээд буцах нь энгийн үзэгдэл болжээ. Энэ буруу үзэгдэл энэ жилийн цагаан сарын шинийн 1-ний өдөр ч давтагдав. Өмнө нь Хууль сахиулах их сургуулийн сонсогч оюутнууд нэгдсэн журмаар Хийморийн овоо, Баяжихын овооны хогийг цэвэрлэхэд 400 шуудай хог гарч байсан удаатай.
Уул овоондоо ажил үйлсээ даатгаж, хиймор лундаагаа сэргээж байгаа бол хогоо аваад явчих ухамсартай баймаар байна. Шинэ жилийн анхны нар, цагаан сарын шинийн 1-ний нарыг харахдаа шүтээн уулаа хогийн цэг болгохоо хэзээ болих вэ Нийслэлчүүд ээ!
Б.Сондор