Дундад эртний Монгол аймгуудад христийн шашин дэлгэрч байсныг илтгэх биет олдворуудаас
МУИС-ийн хайгуулын судалгааны багийн энэхүү олдвор нь 13-14-р зуунд буюу Монголын Эзэнт Гүрний Юань улсын үед хамаарах бөгөөд үүнтэй төстэй эд хэрэглэлийг Дорнод аймгийн нутгаас илрүүлсэн байдаг. Тухайн оршуулгаас мөнгөн аяга олсон ба аяганы амсрыг монголын уламжлалт эвэр угалз хээгээр чимэглэснээс гадна дунд нь 13 ширхэг загалмайг цохиж урласан байжээ.
Эх сурвалж: "Ариун номын эрэлд" баримтат нэвтрүүлгээс