МОНГОЛООС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ШИНЭ ТӨРӨЛ ОЛДЖЭЭ

МОНГОЛООС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ШИНЭ ТӨРӨЛ ОЛДЖЭЭ

 

Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс овираптозавр буюу орчин цагийн шувуутай төстэй үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олж илрүүлсэн талаар Өмнөд Солонгосын шинжлэх ухааны “Plos One” сэтгүүлд энэ сарын 6-нд мэдээлжээ. Уг шинэ төрөл зүйлийн олдворыг Говьраптор гэж нэрлэсэн бөгөөд судалгааны ажлыг Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн Палеонтологийн тэнхим хийж буй аж.

Энэ төрөл зүйлийн олдвор Хятад, Хойд Америкийн нутгаас ихэвчлэн олддог бөгөөд онцлог нь шүдгүй учир тухайн цаг үеийн бичил биетэн, ургамлаар хооллодог байсан болохыг тогтоожээ. Гэхдээ Нэмэгтийн хөндийгөөс олдсон олдвор нь зарим талаараа дээрх олдворуудаас өөр бөгөөд эрдэмтэд Овираптозаврын шинэ төрөл зүйл гэх дүгнэлтэд хүрчээ.

Учир нь уг олдворын эрүү нь ижил төрлийн араг яснаас жижиг байсан аж. Монголын Шинжлэх ухааны академи болон Сөүлийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй судалгааны ажил үргэлжилж байгаа юм байна.

Эх сурвалж: EvrikAlert

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen