Х.Нямбаатар: Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд нацист суртал ухуулга явуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэнэ

Х.Нямбаатар: Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд нацист суртал ухуулга явуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэнэ

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Сэтгүүлч Э.Хосбаяр: - Засгийн газрын хуралдаанаар Хятад Тайванийн асуудлын талаар хэлэлцсэн үү? Нөхцөл байдал хүндэрвэл Тайваньд оршин сууж байгаа Монгол иргэдээ хэрхэн татан авах вэ? Хичнээн Монгол иргэнд тэнд байгаа вэ?

Х.Нямбаатар: Хятад Тайванийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллага хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Тайванийн хэд хэдэн хотуудад манай улсын 460 гаруй оюутан байгаа. Одоогийн байдлаар Нөхцөл байдлыг ГХЯ болон холбогдох байгууллагууд анхааралтай ажиглаж байгаа. Оюутнуудыг татаж авах нөхцөл одоогоор үүсээгүй гэж сонссон. Дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-наас авах нь зөв байх гэв. 

- Тусгаар тогтнол хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан талаар мэдээллийг өгнө үү?

- Бид туурга тусгаар бүрэн эрхт, тусгаар тогтносон улс. Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд дахиад тусгаар тогтнол гэдэг экстремист шинжтэй үйл ажиллагаа явуулж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулж байгаа энэ үйлдлийг Тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул эрүүгийн хэрэг үүсгэж шалгая гээд, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч, хуулийн дагуу явагдаж байгаа. Шалгаж байгаа хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дэлхийн аль ч ардчилсан дэглэмтэй улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж, дахин ийм цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг Үндсэн хууль болон бусад хуулиар хориглодог" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen