Хятадын арми Тайванийн асуудалтай холбогдуулан хамгийн муу хувилбарт бэлдэж байна

Хятадын арми Тайванийн асуудалтай холбогдуулан хамгийн муу хувилбарт бэлдэж байна

 

БЭЭЖИН. /Global Times/. Хятад, АНУ-ын хооронд Тайванийн асуудлаарх сөргөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ хамгийн муу хувилбарт бэлтгэж байна. Учир нь Тайванийн асуудлыг шийдвэрлэхэд АНУ цэргийн хүчээр оролцох аюул бий гэж Хятадын “Global Times” сонин мэдээлжээ. “Япон, АНУ-ын аль аль нь Тайванийн асуудлыг шийдвэрлэхэд цэргийн аргаар оролцох төлөвлөгөөтэй байгаа тул ХАЧА хамгийн муу хувилбарыг харгалзан илүү их цэргийн сургуулилалт хийнэ” гэж энэ талаар мэдээлэлтэй, нэрээ нууцлахыг хүссэн Хятадын цэргийн шинжээч хэлснийг тус хэвлэл нийтлэлдээ эш татсан байна.  
 
Сүүлийн саруудад Хятадын Зэвсэгт хүчин Тайванийн бүсэд гурван ч удаа томоохон сургууль хийснийг шинжээч сануулаад сүүлийн жилүүдэд Хятадын цэргүүд ийнхүү идэвхжиж байгаа нь "ховор үзэгдэл" юм хэмээн онцолсон байна. Ийм нөхцөлд Вашингтон "ХАЧА-ийн шийдэмгий байдал, Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах чадварыг дутуу үнэлж болохгүй" гэж тэрбээр хэлжээ.
 
Стратегийн зэвсгийн талаарх Хятадын нэр хүндтэй шинжээч Сүн Жунпиний үзэж байгаагаар, Тайбэй, Вашингтоны хооронд албан ёсны харилцаа нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятадын Зэвсэгт хүчин "цаг хугацааг дэмий үрэхгүй бөгөөд цэргийн мөргөлдөөнд бэлтгэж байгаа аж”. Түүний хэлснээр, Тайванийн хоолойд зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал "улам нэмэгдэж байна".
 
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen