“АНУ-ыг дагавал Афганистан шиг ирээдүй хүлээнэ” гэж Тайваньд анхааруулав

“АНУ-ыг дагавал Афганистан шиг ирээдүй хүлээнэ” гэж Тайваньд анхааруулав

 

Бээжингийн төрийн мэдээллийн “Global Times” сонинд “АНУ Афганистаныг хэрхэн хөсөр хаясныг хараад, дүгнэлт хий” хэмээн Тайваньд анхааруулсан нийтлэл хэвлэгджээ.
Тус сонинд “Тайванийн Ардчилсан намын удирдлагууд эрүүлээр сэтгэж, Хятадаас тусгаар улс болно гэж сэрүүн зүүдлэхээ болих хэрэгтэй. Афганистанд болсон үйл явдлаас харахад, хэрвээ Тайвань Хятадтай байлдвал хэдхэн цагийн дотор ялагдана. Тэр үед америкчууд туслахаар ирэхгүй. Тиймээс Тайванийн удирдагч нар онгоцоор зугтах нь зугтаж, бууж өгөх нь бууж өгсөн нь өлзийтэй” хэмээн бичжээ.
Анх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистан дахь цэргүүдээ энэ оны есдүгээр сарын 11 гэхэд бүрэн татахаа зарлаж, удалгүй энэ хугацааг наймдугаар сарын сүүл болгон урагшлуулсан. Гэвч түүнээс ч өмнө америк цэргүүд бүгд гэртээ харьж, АНУ-ыг түшсэн Афганистаны засгийн газар нуран унав. Талибын дайчид нийслэл Кабул хотод орж ирэхэд Ерөнхийлөгч асан Ашраф Гани машинууд, эд хөрөнгөө асар их бэлэн мөнгөтэй хамт онгоцонд ачиж, эх орноосоо дүрвэсэн. Тэр ч байтугай онгоцны даац хэтэрсэн тул тэрбээр зарим хөрөнгөө зам дээр орхихоос өөр аргагүйд хүрчээ.
Харин “Global Times” сонин “Тайванийн удирдлагууд Гани шиг ирээдүйг үзэхгүй гэвэл эртхэн бууж өг. Хятадын эсрэг үзэлтэй АНУ-аас холбоогоо тасалсан нь дээр. Үнэн хэрэгтээ АНУ ердөө стратегийн хамтрагчаа хамгаалахын төлөө дайнд орохоос илүү улс төрийн энх тайвныг эрхэмлэх болно. АНУ холбоотнуудаасаа нүүрээ буруулж байсан арвин түүхтэй. Жишээлбэл, тэд хувьсгалын дайны дараа Францыг, 2019 онд Сирид Курдын холбоотнуудаа хөсөр хаяж байсан. Харин одоо Афганистаныг хаялаа. Энэ түүх Тайванийн ирээдүйд ч тохиолдож болзошгүй” хэмээжээ.
Эх сурвалж: RT, NEWS
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen