“Их долоо”-гийн бүлэг дайн үргэлжлүүлэхийг яагаад хүсэв: ДАЙНЫ ЖИНХЭНЭ ЯЛАГЧ ХЭН БЭ

“Их долоо”-гийн бүлэг дайн үргэлжлүүлэхийг яагаад хүсэв: ДАЙНЫ ЖИНХЭНЭ ЯЛАГЧ ХЭН БЭ

 

Зүүн Европт болж байгаа ОХУ, Украины дайн дэлхийн хэмжээнд геополитикийн хямрал учруулаад байгаа ч, зарим орон, компани энэ хямралаас зайлсхийж, ашиг болж байна. Донбассын бүс нутгийг “булаацалдсан” ОХУ, Украины дайны ялагч нь өөр орон байх гэнэ. Харин энэ дайны жинхэнэ ялагч нь НАТО юу, “Их долоо”-гийн бусад орноос байх уу.

-“ИХ ДОЛОО”-ГИЙН БҮЛЭГ УКРАИНД НЭМЭЛТ ЗЭВСЭГ, ЦЭРГИЙН ТЕХНОЛОГИ НИЙЛҮҮЛНЭ ГЭВ-

Альпийн нуруун дахь Германы Эльмау шилтгээнд "Их долоо"-гийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэлсэн. Харин уг дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Оросын арми Украины нийслэл Киев пуужиндав.

ОХУ-ын газрын тос, байгалийн хийнд хориг тавих чухал асуудлаар эхэлсэн “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт Украины нөхцөл байдлыг нэн тэргүүнд тавин хуралдаж эхэлсэн аж. Дээд хэмжээний уулзалтад оролцож байсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дээрх үйлдлийг оросуудын төрөлхийн “зэрлэг”, “балмад” байдал гэж тодотгон мэдэгдэл хийсэн юм.

                 “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө олон улсын шинжээчид тус бүлгийг ОХУ-ын алтанд хориг арга хэмжээ авч магадгүй гэж мэдээлж байсан нь биеллээ олж, бүлгийн хэд хэдэн улс ОХУ-ын алтны импортод хориг тавих санал дэвшүүлжээ. Өнгөрсөн онд ОХУ алтны экспорт 15.5 тэрбум ам.долларт хүрээд байсан аж. Одоогоор ОХУ-ын алтны импортод хориг тавих саналыг АНУ, Их Британи, Канад, Япон Улс дэвшүүлж, дэмжээд байгаа. Энэ асуудлыг дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөр эцэслэн шийдэх төлөвтэй байна.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр АНУ-аас ОХУ-ын зарим импортын бараа, бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлжээ. Тухайлбал, АНУ-аас ОХУ-тай худалдааны харилцаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбоотойгоор АНУ-ын Засаг захиргаа тус улсын импортын бараа, бүтээгдэхүүний гаалийн татварын хэмжээг 35 хувь хүртэл нэмсэн талаар Цагаан ордноос мэдээлсэн байна. Нийт 570 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх баримт бичиг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэдийнэ гарын үсэг зурж, дээрх шийдвэр албажиж эхэлжээ.

                 Эцэст нь, “Их долоо”-гийн бүлгийн дэлхий нийтийг гайхшируулсан шийдвэр. Оросын арми Киевийг пуужиндсаны дараа дээд хэмжээний уулзалт Киев нөхцөл байдлын асуудал руу шилжиж, хэдэн цагийн турш хуралдаж, Украинд нэмэлт зэвсэг, цэргийн технологи нийлүүлэхээр болов. Дээрх шийдвэрийг олон улсын зарим улстөрийн шинжээч “Их долоо” ОХУ, Украины дайныг үргэлжлүүлэх сонирхолтой байна” гэж үзээд байгаа гэнэ.

-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД УКРАИН ДЭЛХИЙН 28 ОРНООС ЗЭВСЭГ АВЧ БАЙСНЫ 25 НЬ НАТО-ГИЙН ГИШҮҮН ОРОН БАЙНА-

Энэ сарын дундуур НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нар хуралдсан. Тус хуралдаанаар Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг нэг тийш болгож, мөн л их хэмжээний зэвсэг нийлүүлэх шийдэлд хүрсэн юм.

                 Оросын арми Украинд нэвтэрснээс хойш буюу хоёрдугаар сарын 24-нөөс хойших хугацаанд дэлхийн 28 орон Киевт зэвсэг, цэргийн технологи нийлүүлж байжээ. Тэгвэл Украинд зэр зэвсэг нийлүүлж байгаа орнуудыг сайн харвал 25 нь НАТО-гийн гишүүн орон байх юм. Тэр дунд АНУ, Их Британиас Украинд олон тооны пуужин хөөргөх систем зэрэг зэвсэгт хүчний маш нарийн бөгөөд хүчтэйд тооцогддог технологи нийлүүлж байсан аж.

Украинд зэвсэг нийлүүлж байгаа орнууд.

Үүнд, АНУ, Австрали, Бельги, Канад, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Итали, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Хойд Македон, Норвеги, Польш, Португал, Румын, Словак, Словени, Испани, Швед, Турк, Их Британи нар Украинд зэвсэг нийлүүлж байгаа юм.

                 Албан тоогоор ердөө 200 мянган зэвсэгт хүчний алба хаагчтай Украин Улс энэ дайнд өнөөг хүртэл тэмцэж, үлдсэн нь сонирхолтой. Жишээлбэл, Зүүн Европын дайнд Украин Улс өөр хаана ч хэрэглэж байгаагүй цэргийн технологи ашиглаж байх магадлал өндөр байна. Зэвсэг нийлүүлэгчдээс олон зэвсэгт их буу, агаарын довтолгооноос хамгаалах технологи, танк эсэргүүцэгч, хуягт машин, тагнуулын болон довтолгоонд ашиглах нисгэгчгүй онгоц, нисдэг тэрэг, хуяг зэрэг цэргийн технологи нэвтрүүлснээ ил зарлаад байгаа ч, үүнээс гадна зэвсэгт хүчний шинэ төрлийн технологи ашигласан байж болох талаар олон шинжээч байр сууриа илэрхийлээд байгааг анхаарууштай.

-ОХУ, УКРАИНЫ ДАЙНЫ ЖИНХЭНЭ ЯЛАГЧ НЬ ХЭН БЭ-

Геополитикийн хямрал дахь эдийн засгийг өөрийн талд ашиглаж байгаа хэд хэдэн салбар байна. ОХУ, Украины дайн эхэлсэн үе буюу хоёрдугаар сарын 24-нөөс хойш дэлхийн худалдаа, эдийн засгийн 153 салбарын зах зээлийн үнэлгээг тэргүүлж байгаа 20 корпораци байгаа аж.

Украины дайн эхэлснээс хойш ашигтай байгаа салбарууд.

Өнгөрсөн хугацаанд цэргийн техник, технологийн эрэлт нэмэгдэж, зах зээлийн дундаж үнэ нь 15 хувиар өсжээ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн худалдаа эрчимжиж, 10 хувийн өсөлттэй байгаа юм. Үүнээс хамгийн их ашигтай байгаа салбар нь оффшорт өрөмдлөг хийх үйлчилгээ үзүүлдэг болон нүүрсний компаниуд. Аль алиных нь зах зээлийн үнэлгээ 42 хувиар нэмэгдсэн байна. Эдийн засаг, зах зээлийн тогтворгүй энэ үед дэлхий нийт нүүрснээс хараат байгааг олон шинжээч анхааруулж байгаа. Тиймээс ОХУ, Украины дайны жинхэнэ ялагчид нь дээрх салбарыг тэргүүлэгчид болж таарах “сохор” таамаг байна.

                 2020-2021 оны нүүрсний зах зээлийг тэргүүлэгчдийн жагсаалтад “Их долоо”-гийн бүлгээс АНУ, Канад хоёр багтсан. Тус хоёр орны нүүрсний экспортын гарц энэ жил олон арван хувиар нэмэгдэж, эдийн засгийн өсөлттэй байгаа тул энэ байдлыг үргэлжлүүлэхийг хүсэх нь “лавтай”. Харин түүхий эдийн салбарт толгой цохидог Соломоны арлууд, Бенин нарын цаана Их Британи, Европын холбоо олон тэрбум ам.доллар эргэлдүүлж байж болзошгүйг гаднын хувиараа сэтгүүлч хийдэг эрхмүүд дурдаж байна.

 

Эзэн нь “тодорхойгүй” ОХУ, Украины дайны жинхэнэ ялагчид нь “Их долоо”, “Их 20” гэсэн хөрөнгөтөн орнууд байх магадлал өндөр байна.

 

 

https://ergelt.mn/news/86/single/22557

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen