Сэтгүүлчийн биед халдсан нь тогтоогдсон тул цагдаагийн алба хаагч, дарга нарт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

 

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн бие халдсан асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хяналт, аюулгүй байдлын газрын дарга дэд комиссар Ц.Ням-Очир мэдээлэл хийлээ. Тэрээр сэтгүүлчийн бие халдсан цагдаа болон цагдаагийн байгууллагын дарга нарт сахилгын шийтгэл оногдуулахаар шийдсэн талаар мэдээллээ.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:

"Уржигдар ХУД-ийн 11-р хороо Зайсан дахь Энигма төвийн барилгын ажлыг буулгах, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үед болсон үйл явдалтай холбоотойгоор та бүхнээс ирүүлсэн шаардлага, иргэнээс гаргасан гомдол, мөн ХЗДХ-ийн сайдаас ирүүлсэн үүргийн хүрээнд ЦЕГ-аас албаны шалгалт явууллаа. Мөн сэтгүүлч н.Гэрэлмаагаас ирүүлсэн гомдлын дагуу өчигдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Албаны шалгалтын үед цагдаагийн алба хаагч сэтгүүлч зураглаачийн биед халдсан, хэвлэл нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан нь тогтоогдож, гэм буруутай нь тогтоогдож байна. Цагдаагийн алба хаагч биед халдсан асуудалд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд та бүгдээс уучлалт хүсэж байна.

  • ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ-ын дарга цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал,
  • НЦГ-ын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга хурандаа Б.Оюутболд нарт албан тушаалын сарын цалин 20 хувиар 3 сар хасах сахилгын шийтгэл ногдууллаа.
  • ХУД дэх Цагдаагийн газрын хурандаа Т.Дамбийням, НЦГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадорж нарт албан тушаал бууруулах,
  • ХУД дэх ЦГ-ын цагдаагийн 1-р хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн хошууч Г.Баянбямбад үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээ ногдууллаа. Энэ үйл явдалдтай холбоотойгоор мөн миний бие хариуцлага хүлээхэд бэлэн байна." гэлээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen