Б.Баатархүү: Бичлэг цацсан асуудлыг ЦЕГ‑ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгаж байгаа
Нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай нэр холбогдоод буй өмгөөлөгч Б.Баасанцогтыг замын цагдаа шалгаж буй бичлэг өнгөрөгч амралтын өдрөөр сошиалд цацагдсан.Энгэртээ камер зүүсэн замын цагдаа бичлэг хийн, түүнийгээ тараах нь хуульд нийцэх эсэх асуудлаар цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг өглөө.ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааны журмын хүрээнд зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг.Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байна уу, иргэний маргаан байна уу гэдгийг энгэрийн камертаа бичдэг. Гэмт хэргийн дуудлага, мэдээллээр очсон цагдаагийн алба хаагч ч гэсэн энгэрийн камераа ажиллуулж, бичлэг хийдэг.Уг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан асуудлаар ЦЕГ‑ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулж байгаа” гэлээ.
-Замын цагдаагийн энгэрийн камерын бичлэг ил болсон нь хууль зөрчсөн гэж ойлгож болох уу. Ямар тохиолдолд камерын бичлэгийг ил болгодог юм бэ?-Бичлэг ил болгосон асуудлыг шалгаж байгаа. Журмын дагуу бичлэг хийдэг. Цагдаагийн алба хаагч болгон болсон үйл явдлын талаар бичлэг хийнэ. Энэ нь олон улсын жишиг.Бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Тиймээс хаанаас бичлэгийг цацав гэдгийг шалгаж байна.