Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2017 оны 02-р сарын 22-ны 16-22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй.  Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 11 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 22-ны 20 цагаас 02 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 12-17 хэм, Монгол Алтайн өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө  бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад нутгаар 17-19 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 24-нөөс 02 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн  зарим газраар, 27-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр  цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-нд  нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө   17-22 хэм, өдөртөө    6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen