Дэлхийн хамгийн том процессор үйлдвэрлэгч Intel болон AMD компаниуд Орост процессор нийлүүлэхээ зогсоожээ
Америкийн Intel болон AMD компаниуд Орост процессор нийлүүлэхээ зогсоожээ. Дэлхийн хамгийн том процессор үйлдвэрлэгч Intel болон AMD компаниуд бүтээгдэхүүнээ Орос руу нийлүүлэхээ зогсоож байгаа талаар AMD-ийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан байна.
2-р сарын 25-нд BIS Оросын үйлдвэрүүдэд технологийн бүтээгдэхүүний экспортод тавьсан шинэ хязгаарлалтуудын дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн бөгөөд Америкийн компаниуд электроник, компьютер, авионик, сансрын үйлдвэрлэлийн эд анги гэх мэт BIS-ийн хяналтанд байдаг бүтээгдэхүүнийг Орос руу экспортлохын тулд АНУ-ын эрх баригчдаас лиценз авах шаардлагатай болж байгаа юм.