Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайд нэвтрэхээс зайлсхийж байна

Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайд нэвтрэхээс зайлсхийж байна

 

Дэлхийн агаарын тээврийн олон компани Афганистаны агаарын орон зайг ашиглахаа түр зогсоогоод байна. Тодруулбал, АНУ-ын “United Airlines”, Их Британийн “British Airways”, “Virgin Atlantic” зэрэг компани нислэгүүдийнхээ чиглэлийг өөрчилж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ нь АНУ-Энэтхэгийн чиглэлийн олон нислэгт нөлөөлж байна. Ийнхүү агаарын тээврийн компаниуд Афганистаны оронд Пакистан, Ираны дээгүүр нисэж байна.
 
Иранд газар-агаар ангиллын пуужинтай холбоотой зорчигч тээврийн нисэх онгоцны томоохон осол гарснаас хойш компаниуд болон Засгийн газрууд зөрчилтэй бүсийн дээгүүр нислэг үйлдэхдээ илүү анхаарал хандуулах болсон юм.
Мөн улс орнууд Кабул хотын чиглэлийн арилжааны нислэгүүдээ ч зогсоогоод байна. Тухайлбал, АНЭУ Афганистаны нийслэл рүү үйлдэх бүх нислэгээ дахин мэдэгдэл гаргах хүртлээ зогсоож буйгаа мэдэгджээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen