Мөнгөний нийлүүлэлт 25.9 хувиар нэмэгдэв

 

Мөнгөний нийлүүлэлт 25.9 хувиар нэмэгдэв

 

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны долоодугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 (25.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. 

Үүнд валютын харилцах 83.2 (3.8 хувь) тэрбум, төгрөгийн харилцах 1.9 (67.3 хувь) их наяд, төгрөгийн хадгаламж 3.9 (34.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Бага мөнгө (M1) дээрх хугацаанд 5.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 419.6 (7 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (60.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бага мөнгө (M1)- ний 4.7 (84.7 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.9 (15.3 хувь) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байв.

Бараг мөнгө энэ оны долоодугаар сарын эцэст 21.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 268 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 3.5 (19.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бараг мөнгөний 15.1 (70.4 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.1 (19.1 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.3 (10.5 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах аж.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө мөн хугацаанд 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 53.1 (4.5 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 194.2 (21 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen