Дотоодын нийт бүтээгдэхүүн 7.2 хувиар өсжээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 8.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 590.5 тэрбум төгрөгөөр буюу 7.3 хувиар өсжээ.

Уг өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 230.7 тэрбум төгрөг, уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 211 тэрбум төгрөг, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 248.2 тэрбум төгрөг, үүнээс бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 93.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 8.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 574 тэрбум төгрөгөөр буюу 7.2 хувиар өсжээ.

Уг өсөлтөд хөрөнгийн нийт хуримтлал 779.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen