Афганистанд амиа золиослогчийн үйлдсэн дэлбэрэлтэд 20 гаруй хүн амиа алджээ

Афганистанд амиа золиослогчийн үйлдсэн дэлбэрэлтэд 20 гаруй хүн амиа алджээ

 

Өчигдөр Афганистаны нийслэл Кабул дахь Дээд шүүхийн ойролцоо амиа золиосологч этгээд халдлага үйлдэж, үүний улмаас 20 гаруй хүн амиа алдаж, 41 хүн шархадсан хэмээн Эрүүл мэндийн яам нь мэдэгдэжээ.

Эх сурвалжаас үзвэл, халдлага үйлдэгч Дээд шүүхийн үүдэнд биедээ авч явсан тэсрэх бодисоо дэлбэлжээ. Дэлбэрэлтийн үед Дээд шүүхийн ажил тарж байсан тул маш олон хүн амиа алдаж, шархадсан байна.

Өдгөө ямар нэгэн байгууллага, хувь хүн уг хэргийг үйлдсэн гэж зарлаагүй байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, энэ хэргийг хатуу зэмлэн буруушаажээ.

М.Баяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen